2020.02.06 ПҮРЭВ ГАРАГ
ӨВЛИЙН АДАГ УЛААГЧИН ҮХЭР САРЫН
ДӨРВӨН НОГООН МЭНГЭТЭЙ ШАРАГЧИН ТУУЛАЙ ӨДӨР
- Үс засуулбал: Өвчин эмгэг ирнэ
- Наран ургах, шингэх: 08.14-17.59
- Барилдлага: Үл зохилдох
- Шүтэн барилдлага: Өтлөх үхэхүй
- Суудал: Хий
Аргын тооллын 2 сарын 6, Бархасвадь гараг. Билгийн тооллын 12, Хэрцгий охин одтой, шарагчин туулай өдөр. Өдрийн наран 8 цаг 14 минутад мандан, 17 цаг 59 минутад жаргана. Тухайн өдөр гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрэх хэрэгтэй ба мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, хийморийн дарцаг хатгахад сайн. Газар хагалах, ус булгийн эх малтах, сэтгэлд сэвтэй газар очих, уул овоо тахихад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой.
АДМИН







Нийгэм







