Dark Light
Нийгэм | 2020-02-18

ГАХАЙ ТАХИАНЫ МАХ ӨНДӨГ ИМПОРТООР ОРУУЛАХЫГ ХОРИГЛОЛОО

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

           Улсын онцгой комисс хуралдаж, БНХАУ-д шувууны томуу илэрсэнтэй холбоотой гахай, тахианы мах, тэжээл, өндөг импортоор оруулахыг түр хугацаагаар хориглох саналыг Засгийн газарт оруулах шийдвэр гаргажээ.

         Мөн коронавирусийн улмаас Замын-Үүд зэрэг хилийн боомтуудын халдвар хамгааллын асуудал ярвигтай болсон учраас Улсын онцгой комисс газар дээр нь ажлын хэсэг ажиллуулахаар болсон байна. Өнөөдөр боомтуудад ажиллах баг нисдэг тэргээр гарах ажээ.

        Өнөөдөр Улсын онцгой комисс дахин хуралдаж, Засгийн газарт хөрөнгө мөнгөтэй холбоотой асуудлыг нарийвчлан оруулж шийдүүлэх юм байна. ОБЕГ-ын дарга Т.Бадрал Эрүүл мэндийн салбараас өндөр хөрөнгө оруулалт шаардах санал орж ирснийг  мэдээлэв. Энэ хүрээнд төрийн аль нэг эмнэлгийг бүрэн суллаж, тусгаарлах шийдэлд хүрсэн байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.25
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.03-07