Dark Light
Нийгэм | 2020-02-18

САНСРЫН ЭМЭГТЭЙ НИСЭГЧ КРИСТИНА РЕКОРД ТОГТООН ЭХ ДЭЛХИЙДЭЭ ИРЛЭЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

АНУ-ын сансрын нисэгч Кристина Кох жил орчмын дараа сансраас эх газартаа ирлээ. Тодруулбал,тэрээр 328 өдөр 14 цаг сансарт байж дэлхийн рекордыг эвдээд байгаа юм. Кристина Кохтой хамт ОХУ-ын иргэн Александр Скворцов болон Итали улсын иргэн Лука Парметано нар ирсэн байна.  

Бүсгүй удаан хугацаанд жингүйдэж сансарт байж булчингууд нь маш ихээр суларсан учир гэртээ дахин шинээр алхаж сурах шаардлагатайгаас гадна хэвийн хоол ундандаа дасахад нилээдгүй хугацаа шаардагдах ажээ. 

Оддын баг Казахын тал Жезказган хотын ойролцоо газардаж хүйтэн цаг агаартэднийг угтсан ба тэр даруйд нь дулаан хувцасаар хангаж халуун цай уулгасан байна. NASA-ийн тоймч Роб Навиас-ийн мэдээлсэнээр экипажийг хамгийн түрүүнд Казакууд мориор давхиж ирэн угтан авчээ. 

Тэрээр эх дэлхийг 5 мянга 248 удаа тойрч 6 удаа задгай сансарт гарсан байна. 2019 оны 10-р сард Кох болон түүний хамтрагч Жессика Мейр нар задгай сансарт гарсан хамгийн анхны эмэгтэй баг болсон юм.  

 

ЭХ СУРВАЛЖ: NEWS.MAIL.RU


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.25
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.03-07