Dark Light
Нийгэм | 2020-02-18

ЭНЭТХЭГТ УНДНЫ УСНЫ КРАНТААС СОГТУУРУУЛАХ УНДАА ГООЖЖЭЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Энэтхэгийн Керал мужийн орон сууцны усны крантаас согтууруулах ундаа гарсан тухай BBC мэдээлж байна. Энэ тухай орон сууцны хорооллын иргэд 2-р сарын 3-нд мэдээлж орон нутгийн удирдлагуудыг буруутгасан байна. Учир нь тэд угаалга хийж ундны усгүй болсон тухай гомдол ирүүлжээ. Тэдний хэлсэнээр, хүүхдүүд сургуульдаа, эцэг эхчүүд нь ажилдаа явж чадахгүйд хүрээд байгаа гэв. Учир нь шар айраг, бренди болон ром холилдсон шингэн крантнаас нь гойжсон байна. Энэ явдлын учрыг тодруулахад, орон сууцны хорооллоос холгүй зургаан мянган литр хураагдсан согтууруулах ундааг булсан нь задарч усан хангамжийн системд нэвтэрсэн байж болзошгүй байгаа юм байна. Орон нутгийн удирдлагууд иргэдэд ундны ус хүргэж өгөн яаралтай энэ асуудлыг шийдэхээр ажиллаж байгаа гэнэ. 

ЭХ СУРВАЛЖ: LENTA.RU


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.25
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.03-07