Dark Light
Нийгэм | 2020-02-18

ДЭЛХИЙ ДАХИНД КОРОНАВИРУСЫН ТАРХАХ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭВЭЭР БАЙГААГ АНХААРУУЛЛАА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

        Хоног хугацаа өнгөрөх тусам Монголчууд бидний сэрэмж багасаж амна хаалт зүүгээгүй хүмүүсийн тоо гудамжинд ихсэж байна. Гэтэл дэлхий дахинд “2019-nCoV” коронавирус тархах эрсдэл өндөр хэвээр байна хэмээн Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Ерөнхий захирал Тедрос Аданом Гебрейесус мэдэгдэж байна. Тэрээр  “Цаашид өвчний тархах эрсдэл өндөр хэвээр байна.

     Бүх улс орон үүнд бэлтгэлтэй байх цаг нь болжээ” хэмээн “Твиттер” хуудсаараа дамжуулан мэдэгджээ. Өвчин халдварласан тохиолдлын 99 хувь нь БНХАУ-д бүртгэлтэй байгаа бол энэ өвчний улмаас нас барсан тохиолдлын 97 хувь нь Хубэй мужид бүртгэгджээ.

       Өвчний дэгдэлтийн талаарх ойлголтыг нэмэгдүүлж, Хятадын эрх баригчидтай хамтран ажиллахын тулд олон улсын шинжээчдийн бүлгийг БНХАУ руу илгээх тухай тэрбээр мөн мэдэгдсэн байна.  


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.25
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.03-07