УИХ-ын гишүүн, дархан аварга Агваансамдангийн Сүхбатыг “Бөх бол төр юм” хэмээн хэлэх үед олон нийт түүний тэнэгийг гайхаж байлаа. Гэвч удахгүй болох сонгуулийн дараа “Бөх бол төр юм” гэдэг түүний алдарт эшлэл биелэлээ олж мэдэхээр байна. Учир нь, улсын тэргүүн Ерөнхийлөгчөөс маань гадна нэлээд хэдэн бөх УИХ-д суух магадлалтай. Манай монголчууд ч нэр дэвшсэн бөхийг унагаж байгаагүй улс. Үүнийг одоо улстөрд амжилттай яваа Ерөнхийлөгч, самбо бөхийн дэлхийн аварга Баттулга, УИХ-ын гишүүн, дархан аварга Бат-Эрдэнэ, Сүхбат, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд, улсын аварга Сумъяабазар нарын бөхчүүдээс харж болно. Эдгээр бөхчүүд дээр нэмэгдээд улсын гарьд Цэрэнпунцаг, “Босоо хөх Монгол” төрийн бус байгууллагын тэргүүн улсын харцага Ганхуяг, сүмогийн их аварга Дагвадорж, олимпийн аварга Түвшинбаяр, Кюкүшүзан Батбаяр тэргүүтэй бөхчүүд нэр дэвшихээр горилж байгаа гэсэн мэдээлэл байна. Эдгээр бөхчүүд УИХ-д сонгогдвол УИХ-ын гишүүн, дархан аварга Агваансамдангийн Сүхбатын хэлсэн бөх бол төр гэдэг алдарт эшлэл биелэлээ олж, Төрийн ордон Монгол бөхийн өргөөнөөс ялгаагүй болох нь ээ. Гэхдээ сонгогчид бөхчүүдийг өмнөх нь хангалттай сонгож, боломж олгож үзсэн учраас энэ удаад тэнд итгэл хүлээлгэхгүй гэж найдъя.


АДМИН








Нийгэм






