2020.02.08 БЯМБА ГАРАГ
ӨВЛИЙН АДАГ УЛААГЧИН ҮХЭР САРЫН
ХОЁР ХАР МЭНГЭТЭЙ ЦАГААГЧИН МОГОЙ ӨДӨР
- Үс засуулбал: Эд мал арвидна
- Наран ургах, шингэх: 08.11-18.02
- Барилдлага: Түлэх
- Шүтэн барилдлага: Нэр өнгө
- Суудал: Шороо
Аргын тооллын 2 сарын 8, Санчир гараг. Билгийн тооллын 14, Найралт эх одтой, цагаагчин могой өдөр. Өдрийн наран 8 цаг 11 минутад мандан, 18 цаг 02 минутад жаргана. Тухайн өдөр үхэр, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмтнийг шийтгэх, хараал, жатхыг буцаах, газар лусын зан үйл хийх, өр барагдуулах, буг дарах, газрын ам бооход сайн. Ургаа мод таслах, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой.
АДМИН








Нийгэм








