2020.02.09 НЯМ ГАРАГ
ӨВЛИЙН АДАГ УЛААГЧИН ҮХЭР САРЫН
НЭГ ЦАГААН МЭНГЭТЭЙ ХАР МОРЬ ӨДӨР
- Үс засуулбал: Өлзийтэй сайн
- Наран ургах, шингэх: 08.09-18.03
- Барилдлага: Үхэх
- Шүтэн барилдлага: Төрөн түгэхүй
- Суудал: Төмөр
Аргын тооллын 2 сарын 9, Адъяа гараг. Билгийн тооллын 15, Үнэг одтой, хар морь өдөр. Өдрийн наран 8 цаг 09 минутад мандан, 18 цаг 03 минутад жаргана. Тухайн өдөр бар, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан гөрөө хийх, мал, адгуус муулах, угаал үйлдэх, тангараг тавих, гэр бүрэхэд сайн. Хэрүүл тэмцэл хийх, хүүхэ хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой.
АДМИН








Нийгэм








