Засгийн газрын хоёрдугаар сарын 4-ний өдрийн хуралдаанаар НӨАТ-ын буцаан олголтыг энэ сарын 10-наас өгч эхлэхээр болсон. Иргэд НӨАТ-ын буцаан олголтоор нийт 148 тэрбум төгрөгийг авах юм. Энэ нь өнгөрсөн жилтэй харьцуулахад 26 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн. 148 тэрбумын буцаан олголт нь өнөөдрөөс эхлэн иргэдийн дансанд орж эхэллээ.
2019 онд татварын алба улсын төсөвт оруулсан орлогын 24 хувийг НӨАТ-аар төвлөрүүлжээ. НӨАТ-ын хэмжээг 2016 онтой харьцуулбал 94 хувиар өссөн дүнтэй байна.
Урамшуулал олгох болсноос хойш НӨАТ-ын буцаан олголтод 2016 онд 35.1 тэрбумыг олгож байсан бол 2019 онд 121.6 тэрбум төгрөг олгож байв. Харин 2019 онд сугалаанд хамрагдаж, азтан болсон иргэдэд 17.6 тэрбум төгрөгийг олгожээ.
АДМИН








Нийгэм







