Dark Light
Нийгэм | 2020-02-18

НИЙСЛЭЛИЙН НАЙМАН ПОСТ ДЭЭР ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГЫНХАН 24 ЦАГААР ХЯНАЛТ, ТАНДАЛТ ХИЙЖ БАЙНА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

         Орон нутгаас нийслэл рүү нэвтрэх авто замын найман постод өнөөдрөөс эхлэн эрүүл мэндийн байгууллагын ажилтнууд 24 цагаар хяналт, тандалт хийхээр болжээ.

        Ингэхдээ нийслэл рүү нэвтэрч буй иргэдэд шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх зөвлөгөө мэдээлэл өгч, биеийн халууныг нь хэмжиж, халуунтай байвал өвчний асуумж авна хэмээн нийслэлийн Эрүүл мэндийн газраас мэдээллээ.

       Энэхүү арга хэмжээг шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлээр нийслэлийн Эрүүл мэндийн газар, нийслэлийн Онцгой байдлын газар, нийслэлийн Цагдаагийн газарт хамтран хэрэгжүүлэх юм.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.25
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.03-07