Dark Light
Нийгэм | 2020-02-18

NISSAN КОМПАНИЙН ЖОЛООЧГҮЙ АВТОМАШИН АНГЛИД ХАМГИЙН УРТ ЗАМЫГ ТУУЛЖЭЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Хиймэл оюун ухаан хүний нийгмийн амьдралд хүч үрэн орж ирсээр байна. Дэлхий дахинд бүтээгдэхүүнээ нийлүүлдэг Японы автомашины компаниуд хүн жолооддоггүй, програмчлагдсан удирдлагатай автомашиныг зөвхөн туршилтын талбайд л хату хяналтын дор туршиж байгаа бөгөөд Ниссан компани Nissan LEAF маркийн машиныг Английн замд анх дуу олон машин техник зорчдог жирийн хөдөлгөөнт зам дээр туршсан байна. Уг машин Английн өмнөд хэсэг дэх Ниссаны Крэнфильдын техникийн төвөөс Английн зүүн хойд хэсгийн Сандерпэнд дэх завод хүртэлх уулзвар, тойруу, бартаа ихтэй 230 миль буюу 368 орчим км замыг сааталгүй туулжээ. Жолоочгүй автомашины хөдөлгөөнийг хэрэгжүүлэхэд аюулгүй байдал, даатгалын тогтолцоо зэрэг олон асуудал саад болж байгаа бөгөөд Ниссан компанийн энэ удаагийн туршилт амжилттай болсон нь энэ чиглэлийн бизнест анхны амжилттай алхам болсон байна.

Орчуулсан : Д.Төмөрбаатар 

(Эх сурвалж: The Asahi Shimbun)


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.27
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.21,22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08,09
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22