Dark Light
Нийгэм | 2020-02-18

ХЯТАДЫН ТӨВ БАНК КОРОНАВИРУСТЭЙ ТЭМЦЭЖ БАЙГАА КОМПАНИУДАД 300 ТЭРБУМ ЮАНИЙН ЗЭЭЛ ОЛГОНО

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

         Хятадын Төв банкнаас коронавирусийн халдвартай тэмцэхэд оролцож буй компани, хувийн фирмүүдэд тусгай зээлийн сангаар дамжуулан 300 тэрбум юань олгохоор болжээ. Хятадын Төв банкны орлогч захирал Лю Гуанцианы мэдээлснээр, тусгай зээлийн санхүүжилтийг өнөөдрөөс шаардлагад нийцсэн үндэсний есөн том банк болон 10 муж, хот дахь орон нутгийн банкуудад олгох аж.

        Банкууд тусгай санхүүжилтийн сангаас аль болох богино хугацаанд буюу хоёр хоногийн дотор багтан компани, фирмүүдэд зээл олгох хэрэгтэйг тэрбээр онцолжээ. Мөн санхүүжилтийн мөнгөний захиран зарцуулалтыг хянаж, зөрчил, хууль бус үйлдэл гаргавал хатуу шийтгэхээ ч Лю Гуанциан мэдэгдсэн байна. Үүний зэрэгцээ Хятадын төв банкнаас 1.2 их наяд юанийг санхүүгийн зах зээлийг дэмжихэд зарцуулахаар төлөвлөжээ.

         Сүүлийн өдрүүдэд Хубэй мужаас бусад Хятадын мужуудад халдварын тархалт тогтворжиж, буурч эхэлсэн ба хүмүүс бага багаар ажилдаа эргэн орж эхэлжээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.25
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.03-07