Dark Light
Нийгэм | 2020-02-18

ОСКАРЫН ШИЛДЭГ "ШИМЭГЧ" КИНОНЫ НАЙРУУЛАГЧ "BONG JOON HO" ГЭЖ ХЭН БЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Bong Joon Ho 1969 оны 09-р сарын 14-нд БНСУ-ын Тэгү хотноо мэндэлжээ. Хүүхэд байхаасаа л найруулагч болох мөрөөдөлтэй байсан түүнийг эцэг эх нь шахсаар Yonsei их сургуулийн нийгэм судлалын тэнхимд оруулсан байна. Гэсэн ч оюутан байхаасаа л кино салбарыг сонирхож олон кино сонирхогчдын клубт явж өөрийгөө хөгжүүлсээр иржээ. Дараа нь Солонгосын кино урлагийн академийг дүүргэж 16 гаруй богино хэмжээний кино бүтээж амжсан байна.  

1997 онд Пак Ки Ён найруулагчийн "Кактус" нэртэй киноны зохиолыг бичиж өөрийн кино урлагт хөл тавих замналыг албан ёсоор эхлүүлсэн гэдэг. Харин 2003 онд "Аллагын тухай дурсамж" киногоороо шагнал хүртэж байсан түүхтэй. Тэрээр оюутны хөдөлгөөний идэвхитэй гишүүн байсан бөгөөд өдгөө Шинэ ардчилсан намын гишүүнээр ажиллаж байгаа юм. 

 

Все фильмы Пон Джун-хо от худшего к лучшему
 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Түүний найруулагчаар нь ажилласан алдартай кинонуудын нэг нь 2009 онд бүтээгдсэн "ЭЭЖ" кино. 

Boon Joon ho найруулагчийн ямар ч кино үзэгчдийн гайхшралыг төрүүлж чаддаг юм. Жүжигчдийн тоглолт, тааварлашгүй үйл явдал, үзэгчдэд хүргэж байгаа бүх деталиуд зэрэг үнэхээр үзэгчдийг бишрүүлдэг. 

"Ээж" киноны гол дүр болох Ким-Хе Джийн жүжиглэлтийн талаар ярих юм биш. Энэ жүжигчний ур чадварыг олж харж, гайхалтай тоглуулсан найруулагч бол бас л Boon Joon ho юм. 

Parasite киноны хувьд нэгэн цагт амьдарч буй Солонгосын хоёр гэр бүлийн амьдралын талаар өгүүлдэг. Нэг гэр бүл нь хонгилын умгар өрөөнд амьдарч байхад нөгөө гэр бүл баян тансаг орд харшид амьдарна. Нийгмийн давхаргыг өөрийн найруулгаар харуулсан Boon Joon Ho хамгийн анхны Оскарыг Солонгос улсад авч ирч түүх бичлээ.  

Ийнхүү Оскарын кино наадмын 6 төрөлд нэр дэвшээд байсан  Parasite кино нийтдээ дөрвөн шагналыг өөрийн болгож "Шилдэг кино" боллоо.

 

 

 

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.27
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.21,22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08,09
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22