Dark Light
Нийгэм | 2020-02-18

САР ШИНИЙН БАЯРЫГ ТЭМДЭГЛЭХГҮЙ БАЙХ ШИЙДВЭРИЙГ УОК ГАРГАСАН Ч ЭНЭ НЬ ЭЦСИЙН ШИЙДВЭР БИШ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Улсын онцгой комиссын хуралдаанаар Шинэ коронавирустэй холбоотой цаг үеийн нөхцөл байдалтай танилцлаа. Хуралдааны үеэр Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл шинэ коронавирусийн дэгдэлттэй холбоотойгоор цагаан сарын баярыг тэмдэглэхгүй байх санал гаргасан. Тэрээр: "Би шийдвэр гаргадаг чиг үүрэгтэй хүн биш. Иргэн хүнийхээ хувиар сошиал орчинд коронавирустэй холбоотойгоор сар шинийн баярыг тэмдэглэхгүй байх нь зөв үү гэдэг санал асуулга авсан. Ингэхэд санал өгсөн хүмүүсийн 87 хувь нь энэ баярын тэмдэглэхгүй байх нь зөв гэсэн байр суурьтай байсан" гэлээ. 

Энэхүү саналыг УОК-ийн гишүүд дэмжиж цуцлах шийдвэрийг гаргалаа.

Харин УОК-ийн гишүүн, Эрүүл мэндийн сайдын гаргасан саналд шадар сайд Ө. Энхтүвшин дараах хариултыг өглөө. 

Шадар сайд Ө.Энхтүвшин:" Нөхцөл байдал бидний бидний бодож байснаас хүнд байна. 

БНХАУ-ын Баяннуур хот буюу Гашуунсухайтаас 130 км-ийн цаана байгаа Халиут гэдэг газарт коронавирусээр халдварласан хоёр тохиолдол гарсан байна. Уламжлалт сар шинийн баярыг тэмдэглэхгүй байх асуудлыг холбогдох албан тушаалтанд уламжлах нь зүйтэй гэдэг саналыг гаргаж байна. ҮАБЗ-өөс Улсын онцгой комисс шийдвэр гаргах нь зүйтэй гэж тогтсон. Энэ тухай холбогдох удирдлагууд, албан тушаалтнуудад дамжуулна. Монгол улсын Ерөнхийлөгч шийдвэр гаргах байх " гэлээ. Энэ нь албан ёсоор сар шинийн баярыг тэмдэглэхгүй гэсэн үг биш юм. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10