Dark Light
Нийгэм | 2020-02-18

Коронавирусын халдвараар нас барсан хүний тоо 1000 давлаа

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Коронавирусийн халдварын төв цэг болоод байгаа Хятадын Хубэй мужид нэг хоногийн дотор өвчилсөн хүний тоо 2478-оор нэмэгдэж, 103 хүн нас барсан гэж албаныхан мэдээлсэн байна. Ингэснээр зөвхөн тус мужид шинэ коронавирусийн халдвараар амиа алдсан 974 хүн бүртгэгдэж, нийт 31,278 хүн халдвар аваад байна.

Дэлхий дахинд хоёрдугаар сарын 11-ний 08:30 цагийн байдлаар халдвар авсан хүний тоо 43,098 хүрч, нас барсан хүний тоо 1013 болжээ. Харин 3344 хүн бүрэн эдгэрч, эмнэлгээс гарчээ.

Тиймээс халдвар хурдацтай тархаж байгаа энэ үед ард иргэдийг хувийн ариун цэврээ сайн сахиж амны хаалтаа байнга зүүж байхыг холбогдох албаныхан анхааруулж байна. 

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.25
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.03-07