Dark Light
Нийгэм | 2020-02-18

ЯПОН: ЖИЛД 11 МЯНГАН АМ ДОЛЛАРААС БАГА ОРЛОГОТОЙ БОЛ ЯДУУД ТООЦОГДОНО

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Япон улс АНУ-ын адил өндөр хөгжилтэй, баян орон гэж тооцогддог ч ядуучуудын эзлэх хувь харьцангуй өндөр юм. Европын орнууд нийгмийн халамжийн үзүүлэлт өндөр, харин, АНУ-д ядуучуудад тусалдаг буяны байгууллагууд олон байдаг бол Япон аль аль талаараа Европ, АНУ-аас хол хоцорч байгаа гэнэ.

Японы засгийн газраас 2017 онд гаргасан мэдээллээр бол Япон улсын  хүн амын бараг 16% нь албан ёсны ядуурлын түвшнээс доош орсон ажээ. Энэхүү ядуучуудын жилийн орлого нь 1,2 сая иен буюу 11 мянган ам.доллараас бага байдаг юм байна. Нэг өндөр настан эсвэл нэг хүүхэдтэй иймэрхүү айлын ядуурлын үзүүлэлт бүр өндөр байдаг гэнэ. Япончуудын уламжлалт зан заншил буюу өөрсдийгөө ядуу гэж хүлээн зөвшөөрөн, бусдаас тусламж гуйх нь ёс зүйгүй явдал гэж үздэг чанар нь ядуучуудыг улам хүнд байдалд оруулдаг ажээ. 

Орчуулсан : Д.Төмөрбаатар 

Эх сурвалж: JAPAN TODAY


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.25
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.03-07