Dark Light
Нийгэм | 2020-02-18

ОХУ Ялалтын баяртаа бэлдэж эхэллээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу 2020 оны 02 сарын 10-нд буюу  энэ даваа гарагт  Ялалтын парадын бэлтгэл ажил эхэлсэн тухай мэдээллээ. Ялалтын парад хагас цаг орчим үргэлжлэх бөгөөд өмнөх жилүүдээс тун онцлогтойгоор зохион байгуулахаар төлөвлөжээ.

Сергей Шойгу: " Ялалтын ойн баярын голлох үйл явдал бол Улаан талбайд болох цэргийн парад юм. Энэ жил тус парад урьд жилүүдийнхээс илүүү том цар хүрээг хамарна. Учир нь энэ жил Ялалтын баярын 75 жилийн ой тохиож байгаа. Цаг хугацааны хувьд хагас цаг орчим үргэлжлэх төлөвтэй байна" гэжээ. 

Мөн ялалтын баярт энэ жил улс орнуудын тэргүүлэгчид болон олон мянган зочид төлөөлөгчдийг урьсан байна. Аугаа их эх орны дайны гол зочид бол ахмад дайчид, тэдэнд зориулсан тусгай баярын хөтөлбөр хийх бөгөөд 4 өдрийн турш үргэлжилнэ гэдгийг ч онцлон хэлжээ.

Харин ойн баярын парад Улаан талбайд 15 мянган хүний оролцоотой, 400 газрын болон агаарын техникүүдтэй байх гэнэ. 

Түүнчлэн 20 орны цэргийн төлөөллүүд параданд оролцоно, эхнээсээ баярын парадад оролцоно гэдгээ мэдэгдсэн байна. 

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.25
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.03-07