Dark Light
Нийгэм | 2020-02-18

Бүсгүй та 175 см-ээс дээш өндөртэй бол урт насална

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Бүсгүй таны өндөр таныг хэдэн жил амьдрах амьдралын хугацаатай холбоотой байдаг гэвэл итгэх үү. Энэ тухай Нидерландын судлаачид судалсан байна. Үүнээс гадна бүсгүйчүүдийн амьдрах хугацааны уртад биеийн жин болон амьдралын идэвхитэй байдал ихээхэн хамааралтай тухай Journal of Epidemiology&Community Health мэдээлж байна.

Харин эрчүүдийн хувьд өндөр болон жин тэдний урт наслахад нэг их нөлөөтэй бус ажээ. 

 175 см-ээс дээш өндөртэй бол өндөр наслах боломж их юм байна. 2060 он гэхэд 90-ээс дээш насласан эмэгтэйчүүдийн тоо дөрөв дахин ихсэх төлөвтэй байгаа гэнэ. Харин АНУ, Англи зэрэг улсуудад хөдлөгөөн, амьдралын хэв маяг, таргалалтаас үүдэн урт наслах хүмүүсийн тоо багасах ажээ. 

Энэхүү судалгааг Маастрихсткийн их сургуулийн судлаачид Ллойд Брандтс болон Пит ван ден Брандт нар 1968-2007 онд 55-аас 69 насны 120 мянган эрчүүд, эмэгтэйчүүдийн дунд явуулжээ.

Мэргэжил харгалзахгүйгээр тэдний өндөр жин болон амьдралын идэвхитэй хэв маягийг судалсан байна.

3646 эрчүүд 4161 эмэгтэйчүүдийг судалгаанд хамруулсанаас 433 эр, 994 эмэгтэйчүүд 90 хүртэл насалжээ. Ингэхэд 175 см-аас дээш өндөртэй бүсгүйчүүд 160 см өндөртэй бүсгүйчүүдтэй харьцуулахад хамаагүй урт насалжээ. 

Мөн 20 наснаас хойш огцом жин нэмсэн бол урт наслах тухай бодоод ч хэрэггүй гэжээ.

Түүнээс гадна дугуйг ойролцоогоор 30 минутаас 1 цагийн хооронд жийж хичээллэсэн бүсгүйчүүд удаан амьдарчээ. 

Харин эрчүүдийн хувьд урт наслахад нь өндөр, биеийн жингийн масс,  20 наснаас хойш жин нэмсэн эсэх нь нэг их нөлөөлөөгүй бөгөөд хөдлөгөөн, биеийн тамир хэдий чинээ их хийнэ төдий чинээ эрүүл байж урт наслах судлагаа гарчээ. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.27
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.21,22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08,09
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22