Dark Light
Нийгэм | 2020-02-18

ХСҮТ-ИЙН ХҮЛЭЭЛГИЙН ТАНХИМ ОРЧИН ҮЕИЙН ШИЙДЭЛТЭЙ БОЛСОН БАЙНА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

          Хавдар судлалын үндэсний төв нь улсын хэмжээнд хавдрын лавлагаа тусламж үйлчилгээ, эмчилгээ үзүүлдэг эмнэлэг юм. Энэ эмнэлгээр үйлчлүүлэгчдийн ачаалал их байдгаас өвчтөнүүдийн тав тухыг хангахын тулд хүлээлгийн танхимаа шинэчлэн засварласан байна.

         Хавдар судлалын үндэсний төв нь өдөртөө 10 гаруй том мэс засал , шинээр ирж байгаа өвчтөнүүд, дахин шинжилгээ хийлгэх, бусад төрлийн тусгай эмчилгээнүүд хийгддэг. Өдөртөө 1000-аад үйлчлүүлэгч шинээр бүртгүүлдэг байна. 1982 оноос хойш том өргөтгөл, шинэчлэл хийгдээгүй юм. Энэ удаад 180 орчим сая төгрөгөөр цаг захиалах төхөрөөмжтэй болж, хүлээлгийн танхимаа засварлаж орчин үеийн шийдэлтэй, өвчтөнүүдийн явах чиглэлийг зааж өгч илүү хялбар болгосон байна.

          Хавдар судалын үндэсний төв нь Хүн бүрийн зүрхэнд нар бий Мандах боломжийг нь хамтдаа өгье гэсэн уриатай 2020 онд ажиллаж байгаа юм. Цаашдаа үйлчлүүлэгчдийн тав тухыг хангах, эмчилгээ үйлчилгээний чанарыг дээшлүүлж орчин үеийн стандартыг хангасан байгууллага болоход хүлээлгийн танхимийн шинэчлэл эхний алхам болж байна. Анх удаа үйлчлүүлж байгаа өвчтөн заавал өөрийн биеэр очиж бүртгүүлэх шаардлагатай байдаг бол давтан үзүүлэх цагийг шуурхай бүртгэл мэдээллийн операторын утсаар цаг захиалах, онлайн веб сайтаас хэрэгтэй мэдээллээ үзэх,  автомат машинаар шинжилгээний хариуг  авах боломжийг бүрдүүлжээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.27
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.21,22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08,09
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22