Dark Light
Нийгэм | 2020-02-18

МӨС ЦӨМӨРЧ 143 ҮХЭР ЖИВЖЭЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

            Завхан аймгийн Түдэвтэй сумын Ойгон багийн “Ойгон” нуурын /сумын төвөөс урд зүгт 40 км-т/ мөс цөмөрч 10 айл өрхийн 143 үхэр живж хорогдсон байна. Өнөөдрийн байдлаар мөсний зузаан 40-80 см байна.

         Тус аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Ө.Болдоор ахлуулсан 16 алба хаагч, 3 автомашин, Цагдаагийн газрын 2 алба хаагч, 1 автомашин, Байгаль орчин аялал жуулчлалын газрын 4 ажилтан, 1 автомашин,  тус сумын Засаг даргын Тамгын газрын 34 ажилтан, 5 автомашин, орон нутгийн 10 иргэн, 5 автомашин, нийт 66 хүн,15 автомашинтай  01.11-ний өдрийн 09:00-17:30 цагийн хооронд 5 бүлэгт хуваагдан 40 цооног гарган 44 үхрийн сэг зэмийг татан гаргасан байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.07.16