Dark Light
Нийгэм | 2020-02-18

"ZARA" КОМПАНИ ХЯТАДЫН ХЭНАНЬ МУЖИД ТУСЛАМЖ ИЛГЭЭЛЭЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

        Испанийн жижиглэн худалдааны “Zara” компани болон түүний толгой компани болох “Inditex” групп Хятадын төвийн нутгийн Хэнань мужид шинэ төрлийн коронавирустэй хийж буй тэмцэлд тусламж илгээжээ. 

        "Global Times" сонинд мэдээлснээр, тус компани коронавирусний халдварын олон тохиолдол бүртгэгдсэн Хэнань мужид гол төлөв амны хаалт, хамгаалалтын хувцас бүхий 40 мянган ширхэг эмнэлгийн хэрэгсэл хандивласан байна.

        Халдварын хамгийн олон тохиолдол шинэ төрлийн вирус анх илэрсэн Хубэй мужид /31728 хүн халдварласнаас 974 нь нас барсан/ бүртгэгдсэн байна. Тус мужийн дараагаар Гуандан /1177 тохиолдол бүртгэгдсэнээс нэг хүн нас барсан/, зүүн нутгийн Жэзян /1117/, Хубэй мужаас хойд зүгт оршдог Хэнань муж /1105/ орж байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.25
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.03-07