Dark Light
Нийгэм | 2020-02-18

ХУБЭЙ МУЖ РУУ 20,000 ЭМЧ ИЛГЭЭСНЭЭР НУТГИЙН ЭМЧ НАРЫН АЧААЛАЛ БАГАСЛАА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

        Шинэ төрлийн коронавирусээр үүсгэгдсэн уушгины хатгалгааны дэгдэлттэй тэмцэхээр Хятад улсын өнцөг булан бүрээс 20 мянга гаруй эмч Хубэй мужийг зорин иржээ хэмээн БНХАУ-ын Төрийн зөвлөлийн мэдэгдэлд дурджээ. 

 “Одоогийн байдлаар эмнэлгийн тусламж үзүүлэх зорилгоор эмнэлгийн нийт 20 мянга гаруй ажилтан Ухань хот болон Хубэй мужийн бусад хотыг зорьжээ" хэмээн Төрийн зөвлөлийн цахим хуудасны мэдэгдэлд дурджээ.

         Эрх баригчид нэгдүгээр сарын 24-нээс Ухань хот болон Хубэй муж руу хамгаалалтын хувцас, амны хаалт зэрэг материалын тусламж төдийгүй мэргэжилтнүүдийг илгээснээр орон нутгийн эмч нарын ачаалал багасч, амралтгүйгээр өдөрт 12 цаг ажиллахаас өөр аргагүй байдалд хүрээд байсан асуудал намжиж чаджээ. Хоёрдугаар сарын 9-ний өдөр гэхэд л Ухань хотод эмнэлгийн 6 мянган ажилтан хүрэлцэн ирсэн байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.25
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.03-07