Dark Light
Нийгэм | 2020-02-18

ЦАГААН САРЫГ ТЭМДЭГЛЭХГҮЙ БАЙХ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ТӨСЛИЙГ ДЭМЖЛЭЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

          Засгийн газрын ээлжит хуралдаанаар Цагаан сарын баярыг тэмдэглэхгүй байх Ерөнхийлөгчийн зарлигийн төслийг хэлэлцлээ.

Улмаар Ерөнхийлөгчийн зарлигийн төслийг хүлээн авч, дэмжсэн шийдвэрийг гаргасан байна.

    Ерөнхийлөгчийн зарлигийн төсөлд, цагаан сарыг тэмдэглэхгүй байхын зэрэгцээ цагаан сартай холбоотой зар сурталчилгааг зогсоох тухай тусгасан байна. Мөн цагаан сарын баярт зориулсан үзэсгэлэн худалдааг хязгаарлах тухай тусгажээ.

Хоёрдугаар сарын 10-нд хуралдсан Онцгой комисс сар шинийн баяр тэмдэглэхгүй байх саналыг Ерөнхийлөгчид хүргүүлсэн билээ.  Одоо онц байдал зарлаж, УИХ-ын ээлжит бус чуулган хуралдуулж хэлэлцэх учиртай юм.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.25
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.03-07