Дэлхий нийтийг түгшээж байгаа коронавирусийн дэгдэлтийн энэ үед бид эрүүл мэндийнхээ төлөө хэн нэгэнд найдах бус өөрийгөө, хайртай хүмүүсийнхээ төлөө ухаалаг, хариуцлагатай амьдрахыг уриалж байна. Гэвч та биднээс шалтгаалахгүйгээр аймшигт өвчний вирус авах эрсдэлт хүчин зүйлүүд алхам тутамд отсоор байна.
Бид өдөр тутамдаа бэлэн мөнгө хэрэглэхээ больж цахим карт ашигладаг болсоор удаж байна. Гэхдээ өдөрт хэдэн мянган хүний гар хүрч байгаа пос машинуудын товчлуурууд дээрх нян бактериудыг төсөөлөхөд ч бэрх. Мөн АТМ машины товчлуурууд мөн адил цаг минут тутамд олон хүний гар хүрэлцэж байдаг хамгийн бохир зүйлсийн нэг. Харин талархууштай нь нийслэл хотод байрлах АТМ машинуудыг өдөр тутамд цэвэрлэж ариутгаж байгаа нь иргэдийн талархлыг хүлээгээд байна.
Иймд иргэд аж ахуйн нэгжүүд пос машинуудаа өдөр тутамд ариутгаж цэвэрлэж байхыг уриалж байна.
АДМИН








Нийгэм







