Dark Light
Нийгэм | 2020-02-18

ХОРИО ЦЭЭРИЙН ХУГАЦААНД БАНКНЫ ХҮҮ, ЗЭЭЛИЙГ ТҮР ЗОГСООХ САНАЛ ГАРГАЛАА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Монгол улсын онцгой комисс хуралдаж Цагаан сарын баярыг тэмдэглэхгүй байх хүсэлтийг гаргаж Монгол улсын Ерөнхийлөгч саналыг дэмжиж шинэ коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх тухай ЗАРЛИГ гаргасан. Мөн маргааш буюу 2020.02-р сарын 13-аас эхлэн өндөржүүлсэн бэлэн байдалд шилжих талаар Монгол улсын шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Ө.Энхтүвшин танилцуулсан. Тэгвэл УИХ-ын гишүүн О.Баасанхүү  энэ мэдээллүүдтэй холбоотойгоор өөрийн цахим хуудсаараа дамжуулан санал гаргажээ.

 О. Баасанхүү: "Өнөөдөр манай улсад цалин болон бизнесийн зээлтэй олон иргэн байна. Энэ хүмүүс давагдашгүй хүчин зүйлээс шалтгаалж тогтмол орлогоо алдаж байна. Тэд банкны хүү, зээлээ төлөх нь хэцүү болно. Иймд би санал гаргаж байна. Миний саналыг Монгол Улсын Ерөнхийлөгч, Засгийн газар анхаарч үзэхийг хүсэж байна. Өөрөөр хэлбэл, зөвхөн онцгой нөхцөл байдал бий болсон энэ үед зээлийн хүүг, зээлийг тодорхой хэмжээнд түр зогсоох хэрэгтэй байна" гэлээ.

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.25
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.03-07