Dark Light
Нийгэм | 2020-02-18

ЯПОНЫ АЯЛЛЫН ХӨЛӨГ ОНГОЦ ДЭЭРХ 44 ХҮНЭЭС НЭМЖ ХАЛДВАР ИЛЭРЧЭЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

          Японы Канагава мужийн Ёкохамагийн боомтод хөл хорионд орсон аяллын хөлөг онгоц дээрх өөр 44 хүнээс коронавирусийн халдвар илэрчээ. Ингэснээр нийт халдвар авсан хүний тоо 218 болсон тухай Японы эрүүл мэндийн яамнаас өнөөдөр /2020.02.13/ мэдээлэв. Ийнхүү Хятадаас өөр улсад коронавирусээр өвчилсөн хамгийн олон тохиолдол Японд бүртгэгдлээ. Тус улсын нутаг дэвсгэр дээр нийт 247 хүн халдвар аваад байна.

         Шинээр илэрсэн 44 халдвар тээгчийн 29-нь Япон улсын иргэн юм байна. Уг хөлөг онгоцонд шалгалт хийж байсан эмнэлгийн нэг ажилтан өөрөө коронавирусийн халдвар авсныг өчигдөр зарласан. Тухайн үед хамгаалалтын бээлий, амны хаалт зэрэг хэрэгслүүдийг өмссөн байжээ.

         “Diamond Princess” нэртэй хөлөгт нийт 56 улсын 3700 хүн байгаагаас 2700 нь зорчигч, 1000 нь хөлгийн багийн гишүүд юм. Нийт зорчигчдын хагас нь 70 болон түүнээс дээш настай тул халдвар авах өндөр эрсдэлтэйд тооцогдож байна. Уг онгоцыг хоёрдугаар сарын 19-нийг хүртэл хөл хорионд байлгахаар болсон билээ. Шаардлагатай бол хугацааг нь сунгаж болзошгүй.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10