Dark Light
Нийгэм | 2020-02-18

БНХАУ-ТАЙ ХИЛЛЭДЭГ ХИЛЭЭ МАРГААШНААС ХААХААР БОЛЛОО

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрөөс эхлэн БНХАУ-тай хил залгаа боомтуудаар орох, гарах агаарын болон төмөр замын зорчих хөдөлгөөнийг зогсоолоо. Энэ нь БНХАУ-аас ирэх болон тус улсад зорчихыг бүрэн хориглож байна гэсэн үг юм. Гэхдээ бараа бүтээгдэхүүний экспорт, импорт хэвийн үргэлжилнэ. БНХАУ-д зайлшгүй шаардлагаар зорчихоор галт тэрэг, онгоцны тасалбар захиалсан бол “МИАТ”, “Улаанбаатар төмөр зам” компани мөнгийг нь ямар нэгэн шимтгэлгүйгээр буцаан олгоно. Засгийн газрын тогтоолын дагуу  2020 оны 02 дугаар сарын 01-нээс хойш БНХАУ-ын иргэд болон тус улсаар дамжин Монгол Улсад зорчих иргэдийг нэвтрүүлээгүй байна. Засгийн газар БНХАУ-д байгаа монгол иргэдээ 2020 оны 02 дугаар сарын  06-ны өдөр хүртэл бүх боомтоор, мөн өдрөөс хойш зөвхөн Замын-Үүд болон Буят-Ухаа боомтоор хүлээн авсан. Хилээр зорчих хөдөлгөөнийг бүрэн зогсоосноос хойш БНХАУ-д байгаа монгол иргэдийг тусгай нислэгээр авчрах шаардлага гарч болзошгүй. Энэ тохиолдолд шаардагдах зардлыг тухайн иргэн өөрөө хариуцах бөгөөд ирсэн тохиолдолд тусгаарлана гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.27
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.21,22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08,09
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22