Dark Light
Нийгэм | 2020-02-18

"ЗӨВ АМЬДРАХ УХААН" ТББ-ын ТЭРГҮҮН Г.ЗАГДААГ ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГААС ШАЛГАЖ ЭХЭЛЖЭЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

          Олон нийтийн хэрэгслээр буюу сошиал орчинд "Зөв амьдрах ухаан" төрийн бус байгууллагын тэргүүн Г.Загдаагийн талаар мэдээллүүд цацагдах болсон. Тэрээр олон нийтийн сүлжээнд зүй бус мэдээлэл тараасан, мөн төрсөн эхийг нь хүүхэдтэй нь уулзахгүй байгаа, мөн тус төрийн бус байгууллагад байгаа хөгжлийн бэрхшээлтэй болон асран хамгаалагчгүй хүүхдүүдийн мөнгийг хувьдаа завшдаг гэх асуудлууд яригдсаар байгаа юм.

           Тэгвэл тус мэдээллийн дагуу цагдаагийн байгууллагаас материал бүрдүүлэн  шалгаж эхэлсэн байна. Тус төрийн бус байгууллагад 100 гаруй том хүн 60 орчим тооны хүүхэд байгаа бөгөөд эхний ээлжинд эдгээр хүмүүсийн асуудлыг шийдэх юм байна. Одоогийн байдлаар Г.Загдаатай холбоотой эхний шалгалтууд нь дуусаад торгуулийн арга хэмжээ авч эхэлсэн байна.  Цаашид ч шалгах ажиллагаа үргэлжлэх юм байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.25
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.03-07