Dark Light
Нийгэм | 2020-02-18

ТАВАН БООМТ ХҮЛЭЭН АВАХААС ТАТГАЛЗАЖ ДАЛАЙД ГАЦСАН ХӨЛӨГ ОНГОЦ КАМБОЖИД ИРЛЭЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

      Хөлгийн багийн гишүүн, зорчигчдоос бүрдсэн 2200 хүнтэй “MS Westerdam” аяллын хөлөг онгоцыг Камбож улс өнөөдөр хүлээн авчээ. Covid-19 буюу коронавирусийн халдвар эрчимтэй тархаж байгаатай холбогдуулан далайд гацаад байсан уг онгоцыг таван ч боомт хүлээн авахаас татгалзсан юм.

      АНУ-д төвтэй “Holland America Line” компанийн “Westerdam” хөлөг хоёрдугаар сарын 1-нд Хонконгоос хөдөлжээ. Уг хөлгийг Тайвань, Тайланд, Филиппин, Японы боомтууд нэвтрүүлэхээс татгалзсан байна. Эцэст нь Камбожийн эрх баригчид “Sihanoukville” хотын боомтод очих зөвшөөрөл өгсөн аж.

      Эрүүл мэндийн ажилтнууд уг онгоцон дээр байгаа хүмүүс халдвар авсан эсэхийг шалгаж байгаа гэнэ.

       “Коронавирусийн тархалт дэлхий дахинд томоохон сорилт болж байна. Гэхдээ хүмүүнлэгийн ажилд хил хязгаар байхгүй” хэмээн Камбож улсын ерөнхий сайд Хун Сен хэвлэлд ярьжээ. Энэхүү шийдвэрийг ДЭМБ-ын дарга Тедрос Аданом ихэд сайшаасан байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.25
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.03-07