Dark Light
Нийгэм | 2020-02-18

ХҮЙТНИЙ ЭРЧ СУЛАРНА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Малчид, иргэдэд зориулсан мэдээ:

Өнөө шөнө ихэнх нутгаар хүйтэн хонох боловч цаашдаа цаг агаар тогтуун, хүйтний эрч суларна.

                 2020 оны 02  дугаар сарын 14-ний 20 цагаа­с 2020 оны 02 дугаар сарын 15-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчил­сан мэдээ:

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 38-43 градус, өдөртөө 21-26 градус,  Увс нуурын хотгор, Хүрэнбэлчир орчим, Байдраг голын хөндийгөөр шөнөдөө 30-35 градус, өдөртөө 14-19 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 19-24 градус, өдөртөө 2-7 градус, бусад нутгаар шөнөдөө 22-27 градус, өдөртөө 5-10 градус хүйтэн байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө Дархадын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутаг, Эг-Үүр, Ерөө голын хөндийгөөр 31-36 градус, Хангай, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 28-33 градус, цас багатай энгэр газраар 18-23 градус, бусад нутгаар 21-26 градус, өдөртөө Дархадын хотгороор 19-24 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Эг-Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө,Туул, Тэрэлж голын хөндийгөөр 10-15 градус, цас багатай энгэр газраар 2-7 градус, бусад нутгаар  7-12 градус хүйтэн байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР  :   Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий болон Дарьгангын тал нутгаар 25-30 градус, бусад нутгаар 21-26 градус, өдөртөө Халх голын хөндий болон Дарьгангын тал нутгаар 11-16 градус, бусад нутгаар 6-11 градус хүйтэн байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР:  Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 3-8 метр. Шөнөдөө 24-26 градус, өдөртөө 5-7 градус хүйтэн байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө Өмнөговийн нутгаар 18-23 градус, бусад нутгаар 23-28 градус, өдөртөө бүх нутгаар 5-10 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 31-33 градус, бусад хэсгээр 23-25 градус, өдөртөө 8-10 градус хүйтэн байна.

                                        


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.27
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.21,22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08,09
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22