Dark Light
Нийгэм | 2020-02-18

ХЯТАДУУД 5G ТЕХНОЛОГИЙГ КОРОНАВИРУСИЙН ХАЛДВАРЫН ЭСРЭГ АЖИЛД АШИГЛАЖ БАЙНА

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

        Сүүлийн өдрүүдэд коронавирус буюу COVID-19 халдварын дэгдэлтийг хумих зорилгоор 5G-тэй холбосон эмчилгээний ухаалаг роботуудыг Үханий Ше Хэ зэрэг эмнэлэгт нэвтрүүлэн ажиллуулж эхэлжээ.

Эмчилгээний зориулалттай ухаалаг роботууд ариутгал, цэвэрлэгээ, хүргэлт зэрэг үйлчилгээ үзүүлж, халдвар дахин дамжих эрсдэлийг бууруулж байна. Мөн Шанхай, Шандүн, Гансү зэрэг газрын COVID-19 халдварын эсрэг ажиллаж байгаа эмнэлэгт уг роботуудыг нэвтрүүлжээ.

      Мөн галт тэрэгний өртөө, метроны өртөө зэрэг олон нийтийн талбайд 5G-тэй холбосон хэт ягаан туяагаар биеийн дулаан хэмжих төхөөрөмжийг байрлуулан ажиллуулж байна.

Энэ төрлийн төхөөрөмж нь илч дулааны дүрслэлийн технологид суурилан 5G-гээр биг дататай холбогдон хэвийн бус температуртай хүмүүсийг маш богино хугацаанд илрүүлж, хяналтад хамруулах чадавхитай аж.

       Ингэснээр эмнэлгийн яаралтай тусламжийн төвийн ажилтнууд мэдээллийг тэр даруйд хүлээн авч сэжигтнийг олон нийтээс тусгаарлах ажлыг өндөр үр дүнтэй хийх боломжтой болж байгаа юм.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.23 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.09 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.08 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.13,14