Dark Light
Нийгэм | 2020-02-18

ХӨВСГӨЛ НУУРЫН ХАДАН ХҮЙ ОРЧИМ 10 ГАРУЙ ХАР, ЦАГААН ХИЛ ГАРЧЭЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Хөвсгөл нуурын  мөсний толинд олон тооны цууралт гарч хар хил, зарим газруудад цагаан хил гарсан байгаа  тул иргэдийг ердийн хөсөг болон авто тээврийн хэрэгслээр зорчихгүй байхыг Хөвсгөл аймгийн Мэргэжлийн хяналтын газраас анхааруулж байна.Өнөөдрийн байдлаар иргэдийн ихээхэн зорчдог Ханхын замын чиглэлд  Хадан хүй орчимд 10 гаруй хар, цагаан хил гарсан байна. Цагаан хил гэдэг нь мөс хагарч хоорондоо мөргөлдөн овоорч барааны газраас мөсөн уул мэт харагддаг бол хар хил гэдэг нь хагарсан мөс хоёр тийш ангайн завсар гарч дундуур нь ус мэлтэлзэж байхыг хэлдэг ажээ. Хар хилний хэмжээ бүр өөр өөр байдаг бөгөөд гарсан хилний нэг нь 1 метр хүртэл өргөнтэй байгаа учраас иргэдийг Хөвсгөл нуурын мөсөн дээгүүр зорчихгүй, баталгаат зам гүүрээр явж байхыг Мэргэжлийн хяналтын газраас  анхаарууллаа.

Хөвсгөлийн өнгө 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.25
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.03-07