Dark Light
Нийгэм | 2020-02-18

Коронавирусээр өвдсөн ч, эдгэсэн хүмүүс юу гэж ярьж байна вэ?

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

Энэ жил 31 настай инженер мэргэжилтэй Эдисон Зжанг нь Ухань хотын уугуул иргэн юм. Тэрбээр өвчний шинж тэмдэг ажиглагдсан даруйд цаг хугацаа алдалгүй яаралтай шинжилгээ өгч чадсаны үр дүнд эрчимт эмчилгээ хийлгэж, өнөөдөр биеийн байдал нь эрс сайжирчээ. Дэлхийн хэмжээнд 1700 гаруй хүн нас бараад буй вирусийн халдвар авснаа мэдсэн даруйд Зжанг харин ч тайвширсан хэмээн ярьж байна. Учир юу гэвээс өмнө нь байнга айж түгшүүрлэж байсан хүн халдвар авсныг мэдсэний дараа харин ч зоригжиж, одоо эмчилгээ хийлгэхээс өөр аргагүй, цаашид айгаад ч яах билээ, нэгэнт халдвартай болсноос хойш хэмээн өөрийгөө тайвшруулж, сэтгэл санаагаа бэлдсэн байна.

Зжанг нь БНХАУ-д коронавирусын халдвар авсан хэмээн албан ёсоор оношлогдож, улмаар эмчилгээ хийлгэж, өдгөө биеийн байдал нь сайжирсан тул эмнэлгээс гарч буй 10,000 хүний нэг юм. Зжанг одоо 14 хоногийн хугацаанд засгийн газрын өгсөн үүрэг даалгаврын дагуу хийгдэж буй зохицуулалтын хүрээнд зочид буудалд байршин карантинд хамрагдаж байна. Тэрбээр зочид буудалд байрлангаа эхнэр, хадам ээж хоёрынхоо биеийн байдал сайжрахыг хүлээх юм. Коронавирусын халдварыг Зжанг, түүний гэргий, хадмууд нь авсан бөгөөд Зжанг болон хадам аавынх нь биеийн байдал мэдэгдэхүйц сайжирсан тул ийнхүү эмнэлгээс гаргаж, түр карантинлах болжээ.

Зжанг хурдан хугацаанд эдгэрч, биеийн байдал нь сайжирсныг цаг хугацаа алдалгүй түргэн шинжилгээ өгсөн, мөн орон нутгийн эмнэлэгт хэвтэж эрсдэл гаргалгүйгээр шууд хотын том эмнэлэг рүү шилжсэнтэй холбон тайлбарлаж байна. Тэрбээр 2 сарын 9-нд эмнэлгээс гарснаас хойш албаны хүмүүсийн зааж өгсөн зочид буудал 14 хоногийн карантинд байрлаж байгаа юм.

Д.Жаргалсайхан

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.23 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.09 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.08 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.13,14
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.31 17:00