Dark Light
Нийгэм | 2020-02-18

NBA: Леброны баг Яннисын багийг хоёр оноогоор хожлоо

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

Өнөөдөр өглөө  Чикаго хотноо 69 дэх удаагийн  NBA-2020 бүх оддын тоглолт боллоо.

Леброн Жеймсээр ахлуулсан баг сүүлийн тоглолтод Яннис Адетокумбо-ийн багийг 157:155 оноогоор ялжээ.  Харин Леброны багийн тоглогч Кавай Ленард тоглолтын хамгийн үнэ цэнэтэй тоглогчоор шалгарлаа. 

NBA холбооны ерөнхийлөгч Адам Сильвер  Бүх оддын тоглолтын нээлтийн үеэр Үнэ цэнэтэй тоглогчийн шагнал өнгөрсөн сарын 26-ний өдөр харамсалтайгаар амиа алдсан домогт сагсчин Кобе Брайнтын нэрэмжит болсон гэдгийг дуулгасан. 

Энэхүү шагналыг 1953 оноос олгож эхэлсэн бөгөөд шагналын эзнийг тоглолт үзэхээр ирсэн үзэгчид болон сэтгүүлч нар тодруулдаг байжээ. 

Кобе энэхүү шагналыг дөрвөн удаа буюу 2002,2007,2009,2011 онд хүртэж  байжээ. 

Яннисын багийн бүх гишүүд  домогт сагсчин Кобе-ийн  24 номертойгоор талбайд гарсан бол Леброн өөрийн багтаа мөн л Кобе-ийн карьерт гайхалтай амжилт дагуулсан 8 номерыг бус, түүний охин Жанна-иийн гэгээн дурсгалд зориулан 2 номерийн өмсгөлөөр жигдрэн тоглосон байна. 

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.23 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.09 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.08 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.13,14
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.31 17:00