Dark Light
Нийгэм | 2020-02-19

Монгол цэргийн нэгдсэн холбоо ТББ-ын санаачлагаар БНХАУ-д 333000 юань хандивлажээ

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

            Монгол улсын ерөнхий сайд У.Хүрэлсүхийн тэргүүлдэг Монгол цэргийн нэгдсэн холбоо ТББ-ын санаачлагаар БНХАУ-д коронавирусийн өвчлөлийн голомтод ажиллаж байгаа цэргийн эмч ажилчдад зориулан 333000 юанийг гардуулан өглөө.

            Хандивийн аянд “МЦНХ” ТББ, Батлан хамгаалахын яам, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Цэргийн төв эмнэлэг, Хил хамгаалах ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газрын албан хаагчид оролцсон байна.

           БНХАУ-ын 6000 орчим цэргийн эмч нар 24 цагаар аюулын эрсдэлтэй тулгарч ажиллаж байгаа юм. Аль ч орны цэргийн алба хаагчид эх орныхоо төлөө, тушаалаар ажилладаг хүмүүс. Тиймээс цэргийн эмч, сувилагч нарт дэмжлэг үзүүлэхээр хандивын үйл ажиллагааг зохион байгуулсан аж.

         БНХАУ-аас Монгол Улсад суух Элчин сайд Цай Вэньруй хэлэхдээ цаашид БНХАУ-ын Засгийн газар, Монгол Улсын Засгийн газар, хоёр орны цэргийн арми хамтран ажиллаж COVID19-тэй тэмцэх тэмцэлд мөр зэрэгцэн хамтран ажиллаж, энэ вирусийг Монгол Улс руу тархаахгүйн төлөө ажиллах болно гэсэн юм.  

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.23 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.09 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.08 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.13,14
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.31 17:00