Dark Light
Нийгэм | 2020-02-19

10 мянга гаруй аж ахуйн нэгжид ариутгал хийхээс 6 мянган нэгжид халдваргүйжүүлэлт хийжээ

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

    Коронавирусийн тархалттай холбоотойгоор 10 мянга гаруй аж ахуй нэгжид ариутгал халдваргүйжүүлэлтийг хийх ёстой. Тэгвэл өнөөдрийн байдлаар 6 мянган гаруй нэгжид халдваргүйжүүлэлтийг хийгээд байна. Эрсдэл бүхий олон нийтийн хэрэгцээний обьектуудад нийслэлийн засаг даргын нөөц хөрөнгөөр ариутгалыг хийгээд байна.

     Өнөөдрийн байдлаар тусгай зөвшөөрөлтэй 37 байгууллагын 160 гаруй ажилчид уртасгасан цагаар ариутгал халдваргүйжүүлэлтийг хийж байна. Үүнд 1900 гаруй худалдааны байгууллага, хоол үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 509 байгууллага, ахуйн үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 1432 цэг болон эрсдэл бүхий 2451 цэг гээд нийт 1290 аж ахуй нэгж байгууллагад ариутгал халдваргүйжүүлэлтийг хийжээ.

     Аж ахуй нэгжүүдэд ариутгал халдваргүйжүүлэлтийг хийхээс өмнө заавал их цэвэрлэгээ хийсэн байх шаардлагатай. Гэтэл ариутгал хийхээр очиход үйлчилгээний байгууллагууд их цэвэрлэгээ хийх нь чухал гэдгийг ойлгохгүй, хийхгүй байгаа нь цаг хугацаа алдахад хүргэж байна. Тиймээс шинэ төрлийн коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэхийн тулд бүх аж ахуй нэгжүүдийг халдваргүйжүүлэлт хийхийг зөвлөж байна.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.23 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.09 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.08 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.13,14
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.31 17:00