Dark Light
Нийгэм | 2020-02-19

Мөрөн сумын багийн Засаг дарга нар согтууруулах ундаа худалдаж байгаа эсэхэд хяналт тавина

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

        Хөвсгөл аймгийн Онцгой комиссын хуралдаанаар аймгийн хэмжээнд оройн 18 цагаас хойш архи согтууруулах ундаа худалдаалахыг хориглож, дэлгүүр оройн 22 цагт хаах шийдвэр гарсан. Энэхүү даалгаврын хэрэгжилтэд хяналт тавих зорилгоор Мөрөн сумын багийн Засаг дарга нар оройн 18 цагаас эхлэн орой бүр тогтмол шалгалтыг хийж байна.

    Энэ үеэр амны хаалт зүүгээгүй иргэдэд шинэ төрлийн коронавирусийн халдвараас сэргийлэхийн тулд амны хаалт заавал зүүх шаардлагатайг анхааруулжээ. Тус аймагт улсын хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдалд хэсэгчлэн шилжүүлсэнтэй холбогдуулан баар, ресторан, караокег хаасан бөгөөд Мөрөн сумын хэмжээнд архи, согтууруулах ундаатай холбоотой хэрэг зөрчил багассан байна.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.23 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.09 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.08 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.13,14
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.31 17:00