Dark Light
Нийгэм | 2020-02-19

Хөвсгөл аймаг аварга малчдын шагналаа гуравдугаар сард гардуулахаар болжээ

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

        Хөвсгөл аймгийн Засаг дарга Л.Ганболд коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор улс, аймгийн малчин, саальчин, аж ахуй нэгж, тариаланч хамт олон, мэргэжилтэн, албан хаагчдын шагналыг хорионы хугацаа дууссаны дараа буюу гурван сард гардуулна гэдгийг мэдээллээ. Хөвсгөл нутгийн малчид мал сүргээ 6 төрөл дээр өсгөн үржүүлж сар шинийн босгон дээр Улсын аварга цаачин 1, Улсын хошой аварга малчин 1, Улсын аварга малчин өрх 9,  Улсын аварга саальчин 1, Улсын хошой аварга тариаланч хамт олон 1, Улсын аварга тариаланч 1 тодорчээ.

       Мөн аймгийн хошой аварга малчин, аймгийн аварга малчин 159, аймгийн аварга саальчин 13, аймгийн аварга цаачин өрх 1, аймгийн залуу аварга малчин гэр бүл 1, аймгийн  аварга тариаланч хамт олон 1, тэргүүний тариаланч 3, шилдэг үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж 1 тус тус шалгарчээ.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.23 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.09 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.08 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.13,14
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.31 17:00