Dark Light
Нийгэм | 2020-02-20

Үс засуулахад өлзийтэй сайн

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

2020.02.20 ПҮРЭВ ГАРАГ 

ӨВЛИЙН АДАГ УЛААГЧИН ҮХЭР САРЫН НАЙМАН ЦАГААН МЭНГЭТЭЙ ХАРАГЧИН МОГОЙ ӨДӨР 

Үс засуулбал : Өлзийтэй сайн 

Наран ургах, шингэх : 07.51 - 18.21 

Барилдлага : Үл тохирох

Шүтэн барилдлага : Тийн мэдэхүй 

Суудал: Уул 

Аргын тооллын 2 сарын 20. Бархасвадь гараг. Билгийн тооллын 27. Элдэв тэнгэртэн одтой харагчин могой өдөр. Тухайн өдөр тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, сан тавиулах, угаал үйлдэх, газар лусын зан үйл хийх, өр барагдуулах, гэр бүрэхэд сайн. Ургаа мод таслах, газрын ам нээх, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. 

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.23 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.09 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.08 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.13,14
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.31 17:00