Dark Light
Нийгэм | 2020-02-20

Улсын Онцгой комисс : Битүүний өдрийн 08.00 цагаас шинийн 4-ний 08.00 цаг хүртэл зам хаах шийдвэр гаргалаа

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Улсын Онцгой комиссын өнөөдрийн хуралдаанаар Сар шинийн өдрүүдэд буюу 2 дугаар сарын 23-ны 08.00 цагаас 27-ны 08.00 цаг хүртэл улс, хот хоорондын тээврийг зогсоох шийдвэрийг гаргалаа. 

Энэ хугацаанд автобус, галт тэрэг, автомашинаар Улаанбаатараас гарах, орох , мөн аймгуудаас орох гарах хөдөлгөөнийг хааж буй бөгөөд үүнд нислэг хамаарахгүй юм байна.

Өөрөөр хэлбэл, битүүний өдрийн 08.00 цагаас шинийн 4-ний 08.00 цаг хүртэл нийслэл болон орон нутаг руу орох, гарах хөдөлгөөнийг хязгаарлахаар боллоо.

Мөн Улсын онцгой комисс гуравдугаар сарын 2-ноос эхлэн БНХАУ руу нүүрс тээвэрлэлтийг хэвийн үргэлжлүүлэх бэлтгэл ажлыг хангах үүргийг салбарын сайдад өгөв.

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.25
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.03-07