Dark Light
Нийгэм | 2020-02-21

МИАТ: Ням гарагт Сөүлээс ирэх монгол иргэдийг 14 хоног тусгаарлана гэдэг нь ташаа мэдээлэл

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Сөүл-Улаанбаатар чиглэлийн нислэгээр энэ Ням гарагт буюу 2020.02.23-ий өдөр ирэх 100 иргэнийг тусгаарлах тухай зарим мэдэээллийн хэрэгслээр цацагдсан. Харин энэ мэдээллийн дагуу Үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ ТӨХК албан ёсны тайлбар гаргажээ. Үүнд:

"Зорчигчдын анхааралд

www.news.mnwww.eguur.mn мэдээллийн сайтууд 2020 оны 02 дугаар сарын 23-ны Ням гаригийн МИАТ компанийн Сөүл – Улаанбаатар чиглэлийн нислэгээр 100 иргэн эх орондоо ирэх ба тэднийг 14 хоног тусгаарлах тухай эх сурвалж тодорхой бус, илтэд худал ташаа мэдээлэл олон нийтэд тарааж буйд Үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ ТӨХК харамсаж байна.

Бид Улсын Онцгой Комиссын Коронавирусын (COVID-19) асуудал хариуцсан хурандаа н.Мандахбаяраас тодруулахад дээрх мэдээлэл ташаа болохыг хэлсэн.
Иймд дээрх мэдээллийн сайтууд зорчигчдыг төөрөлдүүлсэн худал мэдээлэлээ залруулж дахин иймэрхүү эх сурвалж тодорхой бус мэдээлэл тараахгүй байхыг хүсэж байна.

МИАТ ТӨХК-ийн Сөүл чиглэлийн нислэг хуваарийн дагуу хэвийн үйлдэгдэж байна." гэжээ.

 

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.25
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.03-07