Dark Light
Нийгэм | 2020-02-22

Төмөр хулгана жилийн Шинийн нэгний өглөө зүг мөрөө хэрхэн гаргах вэ?

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

Усан хулгана жилийн хаврын амьсгал орсон өдрийн махбодууд болон урган гарч буй жилийн махбодуудад тулгуурлан жилийн ерөнхий байцыг шинжлэх "Шороон үхэр"-ийг дүрсэлбэл:

Үхэр нь: цагаан толгойтой, омруу, бие нь хөх, эвэр чих сүүл нь улаан, дөрвөн шийр, ходоод нь шар, амаа ангайсан, сүүлээ зүүнээ шарваж явна.

Үхэр хариулаач нь: шар царайтай, ногоон дээлэн дээр цагаан бүс бүсэлсэн, гэзгээ баруун чихний ар, зүүний чихний урдуур унжуулсан, хоёр гутлаа өмссөн, мяндсан шилбүүр барьсан, хүүхэд үхрийнхээ өмнө сандрангуй гүйж явна.

Энэхүү зураглалаас жилийн байдлыг харвал: эртхэндээ гандуу боловч дунд үеэр хур тунадас ихээр орж арвин ургац авна. Мал сүрэгт сайн боловч хямрал болох нигууртай. Нийт нутгаар сэрүүвтэр, хүйтэн хийгээд бадгана өвчин гарна. Ард иргэдэд амгалан, өндөр суудалтанд ширүүн, дунд суудлын түшмэлд машид ширүүн жил болно.

Эх сурвалж :  Гандантэгчэнлин хийдийн  "Билгийн мэлмий" сонин

XVII ЖАРНЫ "ХОТОЛ ТӨГС" ХЭМЭЭХ “ТӨМӨР ХУЛГАНА” ЖИЛИЙН ШИНИЙН НЭГНИЙ ӨГЛӨӨ ЗҮГ МӨРӨӨ ХЭРХЭН ГАРГАХЫГ ҮЗНЭ ҮҮ!

 

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.23 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.09 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.08 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.13,14
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.31 17:00