Dark Light
Нийгэм | 2020-02-25

Коронавирусийн халдварыг хязгаарлах боломж хумигдсаар байгааг ДЭМБ анхаарууллаа

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Дэлхийн хэмжээнд коронавируст халдвар дэлхийн улс орнуудад нэмэгдсээр байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас “Коронавирусын халдварыг хязгаарлах арга хумигдаж байна” гэсэн анхааруулгыг өгч байгаа нь байдал ямар ноцтой болж байгааг илтгэж байна. 

Дэлхийн улс оронд халдвар тархсаар байгаа бөгөөд өчигдрийн байдлаар Бахраин, Афганистан улсад анхны тохиолдол бүртгэгдсэн бол Кувейт улсад нэг дор гурван тохиолдол бүртгэгдлээ. Эдгээр тохиолдлуудын эх үүсвэр буюу тархвар судлалын холбоос, хаанаас халдвар авсан нь тогтоогдоогүй байгаа нь ноцтой юм.

    Харин Иранд өнөөдөр өглөөний байдлаар шинэ төрлийн вирусээр халдварласан 33 тохиолдол бүртгэгдээд байсан бол 18.40 цагийн байдлаар 28-аар нэмэгдэж, 61 болжээ. Нас баралт долоон тохиолдлоор нэмэгдсэн байна.

Италид өглөө 76 тохиолдол байсан бол одоо 133 болж нэмэгджээ.

Түүнчлэн БНСУ-д халдвар авсан хүний тоо 833 болж нэмэгдээд байна. Дэгү хот өвчлөлийн голомт хэвээр байгаа бөгөөд тус улсад одоо 11 мянган хүн шинжилгээний хариу хүлээж байгаа ажээ.

      Хятад улсын Үндэсний эрүүл мэндийн комиссын өдөр тутмын тайлан мэдээнд дурдсанаар, даваа гарагийн оройны байдлаар коронавирусээр халдварласан хүмүүсийн тоо 77658 хүрчээ.

ЭМЯ-наас ойрын өдрүүдэд БНСУ-аас ирсэн иргэдийг эрүүл мэндийн байгууллагад хандах юм уу, өөрийгөө тодорхой хугацаанд тусгаарлахыг анхаарууллаа..


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.25
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.03-07