Dark Light
Нийгэм | 2020-02-29

Францын нисэх хүчний ангид коронавирусийн халдвар бүртгэгджээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Парисын ойролцоох нисэх хүчний 110-р ангид хэд хэдэн хүн шинэ коронавирусийн халдвар авсан бөгөөд баазад хөл хорио тогтоосон хэмээн Францын батлан хамгаалахын сайд Флоренс Парли мэдэгдлээ.

 

Францад нийт коронавирусийн 57 тохиолдол бүртгэгдээд байгаагийн дотор Парисаас хойд зүгт байрлах цэргийн нууц баазад хэд хэдэн тохиолдол бүртгэгдсэн гэдгийг Парли сайд баталжээ. Тэрбээр нарийн мэдээлэл өгөөгүй ч нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд тус цэргийн баазад цэрэг, ард нийлсэн дор хаяж дөрвөн хүн өвчилсөн хэмээн мэдээлж байгаа ажээ.

 

Ийнхүү бусад цэргийн ангиудад шалгалт хийж эхэлж төдийгүй  уг асуудалд онцгой анхаарч, өвчний тархалтыг тогтоон барихгүй бол Францын армид ноцтой асуудал үүснэ хэмээн мэргэжилтнүүд таамаглаж байна. Учир нь тус баазад тагнуулынхан болон бусад цэргийн онцгой ажилтнууд байрладаг ажээ.

 

 

Францад халдвар авсан хүний тоо өчигдөр /2020.02.28/ 19-өөр нэмэгдэж нийт 57 болжээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.25
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.03-07