Dark Light
Нийгэм | 2020-03-02

Сэтгэл зүйчийн зөвлөгөө: Дулаан харилцаа биеийг эдгээж, сэтгэлийг анагаадаг

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

        Бидний тархийг амраадаг, хөгжүүлдэг, тэжээн тэтгэдэг зүйл бол халуун дулаан харилцаа юм. Мэдээж хэрэг витамин, эм тариа, суралцах, ой ухаанаа дасгалжуулах гэх мэт зүйлүүд тусалдаг ч бидний тархийг хамгийн их хөгжүүлж бидний амьдралын чанарыг дээшлүүлдэг зүйл бол халуун дулаан, хариу үйлдэл үзүүлдэг харилцаа юм.

Бид аюулгүй, урин дулаан харилцааг мэдрэх үед бидний биеийн эрүүл мэнд сайжирдаг. Үрэвсэл багасч, кортизолын түвшин буурч, бидний гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөн сайжирч, илүү их окситосин ялгарч бидний бие сайжирдаг.

       Тайван урин дулаан уур амьсгалыг мэдрэх үед бид ямар нэгэн зүйлд санаа зоволгүй бүх төрлийн сэтгэл хөдлөлийг илэрхийлж чаддаг. Өөрт төрж буй шаналгаатай мэдрэмжээ хамт байгаа нэгэндээ илэрхийлж тусламж гуйж чаддаг. Урин дулаан харилцаа биднийг эдгээж, бие болон сэтгэлийг анагаадаг. Бусдаас зугатаах биш харин таны итгэлийг даасан урин дулаан харилцаатай хүмүүстэй цагийг өнгөрүүлээрэй.

Клиник сэтгэл зүйч Т. Хонгорзул

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.23 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.09 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.08 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.13,14
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.31 17:00