Dark Light
Нийгэм | 2020-03-04

Ойрын хоногуудад ихэнх нутгаар хүйтний эрч суларна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Малчид, иргэдэд зориулсан мэдээ:

Ойрын хоногуудад ихэнх нутгаар хүйтний эрч суларна.

2020 оны 03  дугаар сарын 03-ны 20 цагаа­с 2020 оны 03 дугаар сарын 04-ний 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчил­сан мэдээ:

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө цас орохгүй. Өдөртөө нутгийн хойд хэсгээр ялимгүй цас орно. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө Алтайн салбар уулсаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 25-30 градус, өдөртөө 9-14 градус, Увс нуурын хотгор, Хангайн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчмоор  шөнөдөө 20-25 градус, өдөртөө 6-11 градус, Их нууруудын хотгор, Алтайн уулархаг нутгаар  шөнөдөө 7-12 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан, Алтайн өвөр говиор шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 8-13 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 13-18 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр.  Хүйтний эрч суларч Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Эг-Үүр, Туул, Тэрэлж голын хөндий болон Орхон-Туулын бэлчирээр шөнөдөө 23-28 градус, өдөртөө 8-13 градус, Хангай нурууны өвөр бэлээр шөнөдөө 12-17 градус хүйтэн, өдөртөө 4 градус дулаанаас 1 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 16-21 градус, өдөртөө 0-5 градус хүйтэн байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр.  Хүйтний эрч суларч  Хэрлэн, Онон, Халх голын хөндийгөөр шөнөдөө 20-25 градус, өдөртөө 4-9 градус, бусад нутгаар шөнөдөө 16-21 градус, өдөртөө 1-6 градус хүйтэн байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР:  Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 23-25 градус, өдөртөө 2-4 градус хүйтэн байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР:  Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Өмнөговийн нутгаар шөнөдөө 10-15 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 14-19 градус хүйтэн, өдөртөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 24-26 градус, бусад хэсгээр 16-18 градус, өдөртөө 2-4 градус хүйтэн байна.

2020 оны 03 дугаар сарын 05-наас 03 дугаар сарын 09-нийг  хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

5-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 6-нд говийн аймгуудын нутгийн өмнөд, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 7-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 8-нд төв, зүүн, говийн аймгуудын ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Салхи 5-нд зарим газраар, 6-нд Алтайн салбар уулсаар секундэд 12-14 метр, 7-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, 8-нд говь, талын нутгаар секундэд 18-20 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. Хүйтний эрч суларч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндий, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө 23-28 градус, өдөртөө 8-13 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Эг-Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө 18-23 градус, өдөртөө 4-9 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 5-10  градус хүйтэн, өдөртөө 5-10 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 12-17 градус хүйтэн, өдөртөө 2 градус дулаанаас 3 градус хүйтэн байна. 7-ноос баруун болон төвийн аймгуудын нутгаар, цаашдаа ихэнх нутгаар хүйтэрнэ. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.25
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.03-07