Dark Light
Нийгэм | 2020-03-04

Ахмадууд банкинд дугаарлан зогсохгүйгээр тэтгэврээ картаар авахыг уриалж байна

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

      Өндөржүүлсэн бэлэн байдалд хэсэгчлэн шилжихтэй холбогдуулан ахмад настны тэтгэвэр олголтыг нэг өдрөөр хойшлуулж өнөөдрөөс олгож байна. Вирусийн тархалт гарсан энэ үед ахмадууд банкинд удаан хугацаагаар дугаарлан эрсдэлд оролгүйгээр картаар  тэтгэврээ авах боломжийг ахмадууд дэмжиж байна.

        Сар бүрийн 1-нд ахмадууд тэтгэврээ авахаар банкинд удаан хугацаанд дугаарладаг. Зарим үед 1-2 цаг гаруй дугаарлаж хүлээсний эцэст тэтгэврийн мөнгөө авах тохиолдол байдаг гэдгийг ч хэлж байгаа юм. Нийслэлийн хэмжээд тэтгэвэр авагчдын 94 хувь нь, улсын хэмжээнд 76 хувь нь тэтгэвэр авах карттай байдаг. Гэвч өөрийн биеэр ирж тэтгэврийн мөнгөө авах нь илүү найдвартай гэж ахмадууд үздэг байна. Мөн тэтгэврээ авахаар ирэх нь тэдэнд дасгал хөдөлгөөн болж, найз нөхөдтэйгээ уулзах шалтгаан болдог гэдгийг хэлж байсан юм. Гэхдээ эрсдлийн үед ахмадууд тэтгэврийн мөнгөө авахдаа банкинд очилгүй, картаар авах шийдлийг дэмжиж байна.

       Ахмадууд тэтгэврийн мөнгөө картаар авахдаа тэтгэврийн дансаа карттайгаа холбуулах, картгүй тохиолдолд шинээр карт захиалах боломжтой. Тэтгэврийн мөнгөө картаар авах нь цаг хугацаа хэмнэх, эрүүл мэндээ эрсдэлд оруулахаас урьдчилан сэргийлэх олон давуу талтай. Тиймээс банкны ажилтан албан хаагчид, мөн ар гэрийнхэн нь карт ашиглах заавар зөвлөгөөг өгч, ахмадуудаа эрсдэлд оруулахаас урьдчилан сэргийлэх хэрэгтэй.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.23 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.09 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.08 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.13,14
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.31 17:00