Dark Light
Нийгэм | 2020-03-05

Туул голын дагуу ногоон парк байгуулна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Туул гол дагуу ногоон парк байгуулах газрын байршил, зураг төсөл хийх талаар Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайханд ажлын хэсгийн ахлагч Нийслэлийн Агаар орчны бохирдол хариуцсан орлогч дарга Д.Мөнхжаргал болон Нийслэлийн байгаль орчны газар, Нийслэлийн газрын алба, Хот төлөвлөлт, судалгааны институт ОНӨААТҮГ, Хот байгуулалт хөгжлийн газрын удирдлагууд уулзаж, ногоон паркийн зураг төсөл ба журмыг төслийг танилцууллаа.

Энэхүү төслийн зорилго нь Туул голын эко системийг хадгалан хамгаалах, байгалийн нөхөн сэргээлт хийх, түүх соёл, спорт, амралт аялал жуулчлалын орчныг бүрдүүлэх, гадаргын усыг хуримтлуулан нуур, цөөрөм үүсгэн гүний усны тэжээгдлийг нь нэмэгдүүлэн, цэвэр усны эх үүсвэрийг нэмэгдүүлэх зэрэг болно. Хотын захирагч С.Амарсайхан "Туул голын ногоон парк байгуулах" ажлын хэсгийнхэнд зохих зөвлөгөөг өгч, зураг төслийн ажлыг эрчимжүүлэх, бүтээн байгуулалтын ажлыг II улиралд эхлүүлэх зэрэг үүрэг чиглэл өглөө.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.25
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.03-07