Dark Light
Нийгэм | 2020-03-06

“Чингис хаан” нисэх буудалд буусан шинж тэмдэг бүхий хоёр иргэнийг тусгаарлалаа

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

      Өнөө өглөө "Чингис хаан" олон улсын нисэх буудалд газардсан Берлин-Москва-Улаанбаатар чиглэлийн нислэгээр коронавирусийн халдвар гарсан голомттой бүс нутгаас ирсэн 15 монгол иргэнийг тогтоож, коронавирусийн шинж тэмдэг илэрсэн хоёр иргэнийг яаралтай ХӨСҮТ-д тусгаарлажээ. 

 

           Эдгээр иргэдийн найм нь БНСУ-аас, нэг нь Японоос, дөрөв нь Италиас, хоёр нь Австри улсаас дамжиж Берлин-Москва-Улаанбаатарын онгоцоор Монголд иржээ. Эдгээр 15 хүний хоёрт нь коронавирусийн шинж тэмдэг  буюу цээж, хоолойгоор хөндүүрлэх зовуурь илэрсэн учраас яаралтай ХӨСҮТ-д шилжүүлж, тусгаарласан байна. 

 

Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг 11.00 цагийн Эрүүл мэндийн яамны мэдээллийн үеэр өгнө гэж ХӨСҮТ-өөс мэдэгдлээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.05
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.30 20:00