Dark Light
Нийгэм | 2020-03-06

Коронавирус эхэлж дэгдсэн орны хувьд Хятад улс “гутаан доромжлол” -д илүүтэй өртөж байна гэв

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын саяхан хийлгэсэн хэвлэлийн бага хурлын үеэр Ерөнхий захирал Тедрос Адханом тахал өвчний эсрэг тэмцлийн үйл явцад дэлхий нийтэд гутаан доромжлох байдал үүсэж буйд гүнээ эмзэглэж буйгаа илэрхийлжээ. Учир нь коронавирус өвчин хамгаас түрүүнд дэгдсэн орны хувьд Хятад улс “гутаан доромжлол” -д хамгаас илүү өртөж байгаа аж. Тун саяхан Америкийн Fox телевизийн нэгэн хөтлөгч "шинэ төрлийн коронавирусийн эх үүсвэр Хятад улс, тиймээс уучлал гуйхыг Хятад улсаас шаардаж байна” хэмээжээ.

    Харин Хятадын эрх баригчид “вирус Хятадаас гаралтай гэж үзэх нь шинжлэх ухааны үндэслэлгүй учраас зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр шинэ төрлийн коронавирусийг “Хятадын вирус” хэмээх нь туйлын хариуцлагагүй үйлдэл юм.

     Хэрэг дээрээ вирус хаанаас гаралтай болох нь одоог хүртэл тодорхойгүй байгаа бөгөөд Хятад улс мөн бусад орнуудын нэгэн адил вирусийн хохирлыг амсагч болж байгаа юм. Өвчин тахал өдгөө дэлхий даяар тархаж байна.  Америк зэргийн зарим улс оронд Хятадад ерөөс аялаагүй, оношлуулсан тохиолдолтой ойртоогүйгээр халдвар авсан тохиолдлууд гарч байна. Одоогийн байдлаар эх үүсвэр нь тодорхойгүй шинэ төрлийн коронавирус бол хүн төрөлхтний нийтлэг дайсан юм. Хувь заяа нэгтэй одоогийн даяаршлын эринд эв санаагаа нэгтгэн хамтран ажиллах нь өвчин тахлын эсрэг тэмцэхийн хамгийн хүчтэй зэвсэг юм. Хүн төрөлхтөн шинжлэх ухаанаар мунхаг балайг тэвчиж, хамтын ажиллагаагаар буруу ойлголтыг хориглох ёстой” гэжээ


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.25
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.03-07